A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 251

Улаанбаатар хот

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 17.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа "Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв" болон "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт"-ийг нийлүүлэх замаар, "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт" болгож өөрчлөн зохион байгуулсугай.

2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг холбогдох хууль тогтоомж, батлагдсан төсөвтөө багтаан шинэчлэн батлахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.

3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа "Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв" болон "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт"-ийн хаалтын балансыг гаргаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг зохих журмын дагуу "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт"-д шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолын 1.4 дэх дэд заалт, 3 дахь заалт, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 366 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 246

Улаанбаатар хот

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10.1.10, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 10.1.5, 19.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт"-ийг "Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн" эрдэм шинжилгээний байгууллага болгож өөрчлөн зохион байгуулсугай.

2.Өөрчлөн зохион байгуулагдсан төсөвт байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг холбогдох хууль тогтоомж, батлагдсан төсөвтөө багтаан шинэчлэн батлахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсвийн байгууллагыг өөрчлөн зохион байгуулах тухай" Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 251 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН