A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.4.7, 12.4.8 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"12.4.7.гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд байгаа болон тэдгээрийн түрээсэлсэн хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэхэд 200 000-500 000 төгрөг;

12.4.8.энэ хуулийн 12.4.7-д заасан бүртгэлийн гэрчилгээний хугацааг сунгахад 160 000-400 000 төгрөг."

2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"12.4.6.Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа болон тэдгээрийн түрээсэлсэн хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэхэд 24 000-60 000 төгрөг;"

3 дугаар зүйл.Энэ хуулийг Далай ашиглах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР