A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 248

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 75.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаагийнбага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээхжурам"-д дор дурдсан агуулгатай 2.11, 2.12, 6.3 дахь заалт тус тус нэмсүгэй:

"2.11.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу цагдаагийн байгууллагад шилжин ирсэн алба хаагчид цагдаагийн цол олгохдоо тухайн байгууллагад хэрэглэж байсан цолтой дүйцүүлэн олгоно."

"2.12.Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан цагдаагийн бага, дунд, ахлах цолны албан тушаалд томилох иргэнийг Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.11 дэх хэсэгт заасан цэргийн мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөр, цагдаагийн бага, дунд албан тушаалын сургалтад хамруулан, цагдаагийн тангараг өргөсний дараа энэ журмын 2.5 дахь хэсэгт заасан цагдаагийн цолыг олгоно."

"6.3.Цагдаагийн байгууллагаас цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр тогтоолгон энэ журмын 2.10 дахь хэсэгт заасан байгууллагад ажиллах иргэнд урьд хэрэглэж байсан цагдаагийн цолыг сэргээн олгох бөгөөд дараагийн цол олгохыг хориглоно."

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР