A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 274

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан дор дурдсан албан хаагчдыг "Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл"-өөр тус тус шагнасугай:

1. А.Бат-Эрдэнэ-Тагнуулын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга;

2. Г.Лхамсүрэн-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ахлах зөвлөх;

3. Ц.Уртнасан-Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга;

4. Ж.Бямбасүрэн-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү, эдийн засгийн газрын дарга;

5. В.Жавзан-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;

6. С.Ванчинхүү-Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;

7. Ц.Мөнх-ӨлзийГадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын зөвлөх, захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч;

8. Л.Сонор-Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга;

9. С.Урангэрэл-Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга;

10. А.Хишигбаяр-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

11. Г.Болормоо-Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч;

12. С.Дэмбэрэл-Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал;

13. Д.Энх-Амгалан-Зам, тээврийн хөгжлийн яамны Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга;

14. Г.Энхбат-Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн захирал;

15. Ц.Одхүү-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга;

16. Д.Тунгалаг-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч;

17. Ё.Энхтуяа-Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч бөгөөд Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч;

18. Л.Бямбасүрэн-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга;

19. Б.Бадамсүрэн-Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн;

20. Ж.Ганбаяр-Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлогын газрын дарга.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ