- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 сарын 03 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.6 дахь заалтын, 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын, 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтын "өөрийн нэр, регистрийн" гэснийг "өөрийн нэр, иргэний бүртгэлийн" гэж, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтын "өмчлөгчийн регистрийн" гэснийг "өмчлөгчийн иргэний бүртгэлийн" гэж, мөн зүйлийн 13.3 дахь хэсгийн "регистрийн" гэснийг "иргэний бүртгэлийн" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
