A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.11 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"5.11.Иргэний бүртгэлийн дугаарт үндэслэн суурь болон төрөлжсөн мэдээллийн сан үүсгэж, төрийн үйлчилгээг үзүүлнэ."

2 дугаар зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:

"6.3.Иргэний үнэмлэх дээр дараах мэдээллийг ил харагдах бичилтээр хийнэ:

6.3.1.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

6.3.2.төрсөн он, сар, өдөр;

6.3.3.хүйс;

6.3.4.иргэний бүртгэлийн дугаар;

6.3.5.олгосон байгууллагын нэр;

6.3.6.олгосон он, сар, өдөр;

6.3.7.хүчинтэй байх хугацаа."

2/6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг:

"6.6.Иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/, иргэний цээж зураг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгах бөгөөд санах ойд тусгах боломжтой бусад мэдээллийн жагсаалтыг Засгийн газар батална."

3 дугаар зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "регистрийн" гэснийг "иргэний бүртгэлийн" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР