A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн "регистрийн" гэсний дараа "болон иргэний бүртгэлийн" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"5.12.Монгол Улсын иргэн бүр регистрийн болон иргэний бүртгэлийн дугаартай байна. Иргэний бүртгэлийн дугаар нь төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, төрийн байгууллагаас олгох бусад баримт бичигт бичигдэнэ."

3 дугаар зүйл.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын "биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлсэн" гэснийг "Монгол Улсын" гэж, 6 дугаар зүйлийн 6.12.2, 6.12.6, 6.12.7 дахь заалтын, мөн зүйлийн 6.16 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.7.2, 7.7.4 дэх заалтын, 13 дугаар зүйлийн 13.5.2 дахь заалтын "регистрийн" гэснийг "иргэний бүртгэлийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР