- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 сарын 03 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.4, 19.6 дахь хэсгийн, мөн зүйлийн 19.9.3 дахь заалтын, 19.15 дахь хэсгийн, 20 дугаар зүйлийн 20.3.3 дахь заалтын, 60 дугаар зүйлийн 60.4, 60.7 дахь хэсгийн "регистрийн" гэснийг "иргэний бүртгэлийн" гэж, 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн "иргэн" гэснийг "иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
