A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.4, 20.6 дахь хэсгийн, мөн зүйлийн 20.9.3 дахь заалтын, 20.13 дахь хэсгийн, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн, 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсгийн "регистрийн" гэснийг "иргэний бүртгэлийн" гэж, 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсгийн "иргэн" гэснийг "иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР