- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ, ҮНЭ ТАРИФ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №20 2022.07.08/

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 7/14
Эмээлтолгой
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖ, ҮНЭ ТАРИФ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.15, 35 дугаар зүйлийн 35.1.10, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үнэ тарифыг нэгдүгээр хавсралтаар, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, үнэ тарифыг аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтийг жил бүр Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын засаг дарга (Д.Мөнхжаргал)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 15/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолыг хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Уранчимэг)-д даалгасугай.
ДАРГА П.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
