A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ АЛТАНЦӨГЦ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 44

Цагаан түнгэ

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10. дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар тогтоосугай.

2.Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчид болон мал бүхий иргэдийн өмчилж байгаа малын тоо толгойн албан татварыг 0 /тэг/ төгрөгөөр тооцох малын тоо толгойг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3.Эрх зүйн актыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөн, хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга Ш.Айбек, Татварын улсын байцаагч Б.Пагвадорж нарт үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дарга /С.Хосболат/-д үүрэг болгосугай.

5.2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ИТХ-ын хуралдаанаар баталсан Малын тоо толгойн албан татварын хэм хэмжээг тогтоосон 12 дугаар тогтоол нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянагдаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй учир уг тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА М.ӨЗГЕРИС