A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ ЗҮҮНХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 9/03

Жаргалант

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.12, Захиргааны Ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын хураамжийг хавсралтаар баталсугай.

2.Төлбөр хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, хэрэгжилтийн тайланг Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Батсайхан)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Одгэрэл)-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.БАТМӨНХ

УВС АЙМАГ ЗҮҮНХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 2/08

Жаргалант

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Захиргааны Ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Төлбөр хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, хэрэгжилтийн тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Наранбат)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 9/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (О.Цэрэндорж)-д үүрэг болгосугай.

ДАРГА Н.БАТСҮРЭН