A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар IX/13

Булган

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн IX Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашиглаж буй авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхэлж мөрдсүгэй.

2.Авто зам ашигласны төлбөр авах журмыг баталж мөрдүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг /Б.Ариун-Эрдэнэ/-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 111 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (М.Батжаргал)-д даалгасугай.

ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ