A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 06/03

Хөхбүрд

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн "Засгийн газрын тэмдэглэлийн биелэлтийн талаар" албан бичгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд орсон өөрчлөлт, хууль зүйн яамны албан бичгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 11/02 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болсон тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Хурлын нарийн бичгийн дарга (М.Энхцэцэг)-т үүрэг болгосугай.

ДАРГА Б.ОТГОНБАЯР