- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАРИМ СУМЫН ТӨВИЙН УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ЦЭВЭР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №21/
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 80
Улаанбаатар хот
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАРИМ СУМЫН ТӨВИЙН УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ЦЭВЭР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Галт, Жаргалант, Их-Уул, Рашаант, Тариалан, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Түнэл, Улаан-Уул, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Шинэ-Идэр сумын төвийн ус түгээх байрны цэвэр усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг дээр дурдсан сумдын Засаг дарга нар, "Хөвсгөл ус суваг" ХХК /П.Лхагважав/-д тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Хөвсгөл аймгийн сумдыг ус хангамжийн үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг "Хөвсгөл ус суваг" ХХК /П.Лхагважав/-д даалгасугай.
4. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГА Ж.БАТСУУРЬ
ГИШҮҮН Л.БОЛД
Ж.ДАВААЦЭРЭН
Ч.ЭРДЭНЭЧИМЭГ
Текст томруулах
A
A
A