A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.27 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"11.27 дугаар зүйл.Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс зайлсхийсэн, эсхүл үнэлгээний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, саад учруулсан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдийн хараат бус байдлыг хангаагүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хөрөнгийн үнэлгээний хуулийн этгээдэд тавигдах нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Үнэлгээний хуулийн этгээдийн үндсэн орон тооны үнэлгээчин бусад үнэлгээний хуулийн этгээдэд гэрээгээр ажилласан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Салбарт үндсэн орон тооны нэгээс доошгүй үнэлгээчинтэй байх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР