A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 82

Улаанбаатар хот

ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМЫН ТӨВИЙН УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ЦЭВЭР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Алтай, Булган, Дарви, Дуут, Чандмань, Цэцэг, Эрдэнэбүрэн сумын төвийн ус түгээх байрны цэвэр усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг дээр дурдсан сумдын Засаг дарга нар, ус хангамж хариуцсан ОНӨААТҮГ-ууд, "Шим ус" ОНӨААТҮГ /Н.Ганбат/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Ховд аймгийн сумдыг ус хангамжийн үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг "Шим ус" ОНӨААТҮГ /Н.Ганбат/-т даалгасугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Л.БОЛД Ж.ДАВААЦЭРЭН Ч.ЭРДЭНЭЧИМЭГ