A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 81

Улаанбаатар хот

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАРИМ СУМЫН ТӨВИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшинширээ, Халзан, Эрдэнэцагаан сумын төвүүдийн цэвэр усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, Уулбаян сумын төвийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф болон суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг дээр дурдсан сумдын Засаг дарга нар, ус хангамж хариуцсан ОНӨААТҮГ-ууд, "Дөрвөлж" ОНӨААТҮГ /С.Түвшиндэлгэр/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Сүхбаатар аймгийн сумдыг ус хангамжийн үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг "Дөрвөлж" ОНӨААТҮГ /С.Түвшиндэлгэр/-т даалгасугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Л.БОЛД Ж.ДАВААЦЭРЭН Ч.ЭРДЭНЭЧИМЭГ