A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 85

Улаанбаатар хот

УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ТӨВЛӨРСӨН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХЭРЭГЛЭГЧИЙГ ХОЛБОХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.9 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэхь заалт, тус Зохицуулах зөвлөлийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Зохицуулах зөвлөлийн 2016 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан "Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам"-д оруулах нэмэлтийг хавсралтаар баталсугай.

2."Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам"-д оруулсан нэмэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газар /Г.Нарантуяа/-т үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн дарга /Ж.Батсуурь/-д даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Л.БОЛД Ж.ДАВААЦЭРЭН Ч.ЭРДЭНЭЧИМЭГ

“Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд
хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам”-д оруулж буй нэмэлт

1.5.2.Бусад гишүүд нь тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газар болон газрын харилцаа, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл бүхий  3 эсвэл 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
4.1.Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл шинээр авах, сунгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг хангагч байгууллагад төрийн үйлчилгээний цахим системээр болон бичгэн хэлбэрээр гаргана.
4.8.Комиссын нарийн бичгийн дарга нь техникийн нөхцөл олгосон комиссын шийдвэр болон холболтын зураг схемийг байгууллагын архивт хадгалах бөгөөд  төрийн үйлчилгээний цахим системд байршуулна.
6.5.Техникийн нөхцөлийн шийдвэрийг төрийн үйлчилгээний цахим системээс татаж авна.
7.1.Хангагч болон газрын харилцаа, барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага нь гүйцэтгэлийн ажлын зураг төслийг Хот байгуулалтын баримт бичиг, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын нэгж талбар, хамгаалалтын бүс, барилгын норм, дүрэм болон стандартад заасан техникийн нөхцлийн дагуу шаардлага хангасан эсэхийг ажлын 5 хоногт багтаан хянаж, шалгана. Хангагч нь хэрэглэгчийн шугам сүлжээний батлагдсан ажлын болон далд ажлын гүйцэтгэлийн зураг, угсралтын холбогдох ажлын актыг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээтэй хамт хавсаргаж, архивт хадгална.