- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДОРНОГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ИТГЭЛЦҮҮР, ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №21/
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 сарын 24-ний өдөр
Дугаар 07/19
Сайншанд сум
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ИТГЭЛЦҮҮР, ХУВЬ,ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг, "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1."Сайншанд сумын гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын төлбөрийн бүсийн хил зааг"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Сайншанд сумын бусад зориулалттай газрын төлбөрийн бүсийн хил зааг"-ийг 2 дугаар хавсралтаар, "Сайншанд сумын газрын үнэлгээний бүсчлэл тус бүрийн 1 м.кв газрын төлбөрийн хувь, хэмжээ"-г 3 дугаар хавсралтаар, "Замын-Үүд сумын нутаг дэвсгэрийн газрын төлбөрийн хэмжээг тогтоох бүсийн хил зааг"-ийг 4 дүгээр хавсралтаар, "Замын-Үүд сумын газрын үнэлгээний бүсчлэл тус бүрийн 1 м.кв газрын төлбөрийн хувь, хэмжээ"-г 5 дугаар хавсралтаар, "Бусад сумдын газрын үнэлгээний бүсчлэл тус бүрийн 1 м.кв газрын төлбөрийн хувь, хэмжээ"-г 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, газрын төлбөрийн хувь, хэмжээг мөрдүүлэх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (О.Батжаргал)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Ц.Батсугир)-т даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06/12, 06/13, 06/14, 06/15, 06/16, 06/17, 06/18, 06/19, 06/20, 06/21, 06/22, 06/23, 06/24, 06/25 дугаар тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A