A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр" гэснийг "зөвшөөрлөөр" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "тусгай зөвшөөрөл буюу эрхийн бичгийн" гэснийг "зөвшөөрлийн" гэж, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Монгол Улсын нутаг дэвсгэрт байдаггүй амьтныг" гэснийг "Харь амьтныг" гэж, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын "лиценз, зөвшөөрөл, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг" гэснийг "зөвшөөрлийг" гэж, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын "тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн" гэснийг "зөвшөөрлийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР