- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР-
Засгийн газрын 2021 оны
56 дугаар тогтоолын хавсралт
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Оршил:
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (цаашид "Хэрэг эрхлэх газар" гэх)-ын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-ийн зорилго нь Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Хэрэг эрхлэх газрын тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн болон гол зорилтыг тодорхойлох, зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тогтооход оршино.
1.2.Үндэслэл:
Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого", Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тогтоолоор баталсан Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэл болгов.
1.3.Хууль, эрх зүйн орчин:
Хөтөлбөрийг дор дурдсан хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль;
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.
1.4.Арга зүй:
Хөтөлбөрийг боловсруулахад төрийн захиргааны шинэчлэлийн бодлого, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт, байгууллагын өөрчлөлт, дахин инженерчлэлийн арга зүй, олон улсын жишиг, Хэрэг эрхлэх газар, яамдын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан туршлагад тулгуурлав.
1.5.Удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь:
Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн бөгөөд Засгийн газрын удирдлагын зөвлөх, түүний үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай эрхлэн явуулах үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн удирдлага, зохицуулалт, хууль тогтоомж, бодлого, төсвийн тэнцвэр, харилцан уялдааг хангах асуудалд өргөн хүрээнд хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр:
Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус газрын ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана.
Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Хэрэг эрхлэх газрын үндсэн үйлчлүүлэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүд байна. Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ.
Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага, зохицуулалтыг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр.Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги
2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар:
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь хууль тогтоомж, Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний бодлогыг төлөвлөх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, яам, агентлагийн болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг шуурхай зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:
Хэрэг эрхлэх газар нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1.Засгийн газрын дотоод, гадаад бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр Засгийн газрын танхимд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.2.2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, бодлого, шийдвэрийг боловсруулан гаргахад Ерөнхий сайд, танхимын үйл ажиллагаанд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
2.2.3.Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын шийдвэрийн биелэлт, Засгийн газрын дотоод мэдээлэл, Засгийн газраас Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтай харилцах асуудал, улсын хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох асуудал, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, төрийн албаны хүний нөөцийг давтан сургах асуудлаар бодлого, чиглэл боловсруулах, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлэх; (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
2.2.4.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлж, удирдамжаар хангах, зохицуулах, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт шалгалт, үнэлгээ хийх, мэдээлэх;
2.2.5.төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг Засгийн газрын бодлого, нийтлэг зорилтод чиглүүлэн зохицуулах, орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа байдалд хяналт шалгалт хийж, тэдгээрийн үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах;
2.2.6.Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах, мэдээллийн урсгалыг түргэтгэх, Засгийн газар-хувийн хэвшил, Засгийн газар-иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх;
2.2.7.Хэрэг эрхлэх газар, түүний харьяа байгууллагуудын нийтлэг үйлчилгээний бодлогыг боловсруулж батлуулах, үйл ажиллагаанд нь зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, удирдлага, зохицуулалтаар хангах.
2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго:
Хэрэг эрхлэх газрын эрхэм зорилго нь мэргэжлийн, өндөр түвшний, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр Ерөнхий сайд, танхимыг шуурхай хангах, Засгийн газрын тасралтгүй, хэвийн, үр ашигтай ажиллагааны зохистой орчныг бүрдүүлэхэд оршино.
2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт:
Хэрэг эрхлэх газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1.Засгийн газрын бодлогын хувилбар, шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, яам, агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, томоохон төсөл, хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангах, эдгээр асуудлаар цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх; (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
2.4.2.хууль тогтоомжийн болон Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлын хүрээнд шийдвэрийн төсөл боловсруулах, танхимын хуралдаанаас гарах шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, агуулгыг найруулах, эдгээр асуудлаар удирдлагыг зөвлөгөө, арга зүй, мэдээлэл, лавлагаагаар хангах;
2.4.3.үндэсний, салбарын, салбар хоорондын түвшний урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, хөгжлийн бодлогын баримт бичгийн харилцан уялдааг хангаж, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангах, хамтрагч талуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх; (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2.4.4.Ерөнхий сайд, танхим, бүх шатны Хурал, Засаг даргыг орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн удирдлагын чиглэлээр мэргэжлийн, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр шуурхай хангах, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны үр нөлөөтэй, хэвийн жигд ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;
2.4.5.Засгийн газрын хуралдааны бэлтгэлийг хангах, зохион байгуулах, шийдвэрийг албажуулах, Засгийн газрын хуралдааны явцыг баримтжуулах, албан хэрэг хөтлөлт, архивын ажлыг эрхлэн гүйцэтгэх, төрийн байгууллага, албан тушаалтанд тамга хийлгэх зөвшөөрөл олгох ажлыг хариуцах, хяналт тавих, Хэрэг эрхлэх газрын төрийн захиргааны болон төрийн албаны хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эдгээр асуудлаар удирдлагыг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, төрийн жинхэнэ албан хаагчийг давтан сургах, мэргэшүүлэх, төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, шинжилгээ хийх ажлыг удирдлага, зохицуулалтаар хангах, Хэрэг эрхлэх газрын ижил төрлийн болон холбогдох бусад байгууллагатай харилцах асуудлыг хариуцах;
2.4.6.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийн явцын мэдээллээр Ерөнхий сайд, танхимыг хангах, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төслийн үр ашгийг дээшлүүлэх талаар зөвлөмж өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах; (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
2.4.7.Ерөнхий сайд, Шадар сайд, Хэрэг эрхлэх газрын дарга болон төсвийн шууд захирагчид төсвийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, дотоод үйлчилгээг хариуцах, дэмжлэг үзүүлэх;
2.4.8.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслол болон төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг эрхлэн явуулах;
2.4.9.Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, Ерөнхий сайдын хэлэх үгийн төслийг бэлтгэх; (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2.4.10.цахим засаглал хөгжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, дижитал шилжилт хийх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын цахим систем, вэбсайт, сүлжээ, компьютер, техник тоног төхөөрөмжийн байнгын ажиллагаа, Засгийн газрын хуралдааны танхим, цахим хурлын бэлэн байдлыг хангах; (Засгийн газрын 2022 оны 101 дүгэр тогтоолоор өөрчлөн найруулсан)
2.4.11.Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөх, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцах, Засгийн газарт иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, олон нийттэй харилцах, Ерөнхий сайдын хэлэх үгийн төслийг бэлтгэх, Засгийн газрын бодлого, шийдвэрийг гадаад дотоод, олон нийтэд сурталчлан таниулах, мэдээ контент боловсруулах, цахим орчинд мэдээллийг тогтмол хүргэх; (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулж, Засгийн газрын 2022 оны 275 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан)
2.4.12.Шадар сайдад бодлогын зөвлөгөө өгөх, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх.
2.5.Үйл ажиллагааны гол зорилт:
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1.санхүү, төсөв, банк, эдийн засаг, хөгжил, байгаль орчин, аялал жуулчлал, батлан хамгаалах, гамшгаас хамгаалах, жендэр, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого төлөвлөлт, удирдлага зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах; (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
2.5.1.2.барилга, хот байгуулалт, зам, тээврийн хөгжил, уул уурхай, хүнд үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, цахим хөгжил, харилцаа холбоо, эрчим хүч, цөмийн энерги, төрийн өмч, төрийн худалдан авах ажиллагаа, мэргэжлийн хяналт, стандарт, хэмжил зүй, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаарх бодлого төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах; (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
2.5.1.3.боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийтийн биеийн тамир, спорт, эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт, удирдлага зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах;
2.5.1.4.гадаад харилцааны салбарын бодлого төлөвлөлт, удирдлага зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах;
2.5.1.5.бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны үйл ажиллагааг удирдлагаар хангах, зохион байгуулах. (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор нэмсэн)
2.5.2.Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1.Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хянан зөвшөөрөл өгөх, Хэрэг эрхлэх газрын саналыг боловсруулах, Засгийн газрын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.2.2.хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого төлөвлөлт, удирдлага зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх;
2.5.2.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн төсөл, Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах;
2.5.2.4.Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө болон бусад дэмжлэг үзүүлэх;
2.5.2.5.удирдлагын шийдвэрийн дагуу Засгийн газар, Хэрэг эрхлэх газрыг шүүх, прокурорт төлөөлөх.
2.5.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд: (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2.5.3.1.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлыг уялдуулан зохицуулах, Улсын Их Хурал, Засгийн газраар батлуулах;
2.5.3.2.хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, боловсруулах ажлыг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын бодлогын харилцан уялдааг хангах, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах;
2.5.3.3.бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны үйл ажиллагааг удирдлагаар хангах, зохион байгуулах;
2.5.3.4.гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүй, эдийн засгийн бодлогын хувилбарыг төлөвлөх, боловсруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
2.5.3.5.томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох яам, агентлаг, байгууллагаас энэ талаар мэдээлэл, танилцуулга авч дүн шинжилгээ хийх, санал боловсруулах.
2.5.4.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1.орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн захиргааны байгууллагын зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгоход чиглэсэн хууль тогтоомж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.4.2.нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.4.3.аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.4.4.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
2.5.5.Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1.Засгийн газрын хуралдааныг зохион байгуулах, техникийн бэлтгэлийг хангах, хуралдааны явцыг баримтжуулах, Засгийн газрын шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг албажуулах, байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх;
2.5.5.2.Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулах, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.5.3.төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, Засгийн газраас томилох албан тушаалд нэр дэвшигч хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянах, холбогдох албан тушаалтныг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, томилох, чөлөөлөх асуудлыг хариуцан шийдвэрлүүлэх, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх;
2.5.5.4.төрийн албан хаагчийг сургах, давтан сургах асуудлыг нэгдсэн удирдлагаар хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төрийн дээд шагналд тодорхойлох асуудлыг хариуцан зохион байгуулах, байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөл, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн баталгааг хангах, шагнал, урамшуулал, сургалт, мэдээллийг хариуцах;
2.5.5.5.төрийн албаны хүний нөөцийн мэдээллийн санг удирдан ашиглах, хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, яам, агентлаг болон орон нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, энэ талаарх мэдээллийн сан бүрдүүлэх, хөгжүүлэх асуудлыг хариуцах, санал, зөвлөмж боловсруулах;
2.5.5.6.Хэрэг эрхлэх газрын ижил төрлийн болон холбогдох бусад байгууллагатай харилцах, уулзалт зохион байгуулах, арга хэмжээг баримтжуулах;
2.5.5.7.Засгийн газрын хуралдаан, Хэрэг эрхлэх газарт төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, хяналт тавих, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхлэн явуулах, архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн талаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл, лавлагаагаар хангах;
2.5.5.8.төрийн байгууллага, албан тушаалтанд тамга хийлгэх, хэрэглэх зөвшөөрөл олгох, бүртгэх ажлыг холбогдох журмын дагуу хариуцан зохион байгуулах, хяналт тавих болон Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын тамга, тэмдэг түших;
2.5.5.9.Хэрэг эрхлэх газар, түүний харьяа байгууллагуудын нийтлэг үйлчилгээний бодлогыг боловсруулж батлуулах, удирдлага зохицуулалтаар хангах, Засгийн газрын шуурхай зохицуулалт, мэдээлэл, үйлчилгээг хариуцах, Хэрэг эрхлэх газрын удирдлагад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
2.5.6.Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийн явцын мэдээллээр Ерөнхий сайд, танхимыг хангах ажлыг эрхлэн зохион байгуулах, дүгнэлт, зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн Хэрэг эрхлэх газарт холбогдох заалтыг хяналтад авч, хэрэгжилтийг тайлагнах; (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
2.5.6.2.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, энэ чиглэлээр дүгнэлт, зөвлөмж гаргах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
2.5.6.3.яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн үнэлж дүгнэх;
2.5.6.4.төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх;
2.5.6.5."Иргэд, олон нийттэй харилцах-1111" төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлын хэрэгжилт, үр дүнг хууль тогтоомжийн дагуу нэгтгэн дүгнэх, тайлагнах. (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2.5.7.Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1.холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнах, хөндлөнгийн аудит хийлгэх, худалдан авах ажиллагаа, шилэн данс хөтлөх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг үзүүлэх;
2.5.7.2.Хэрэг эрхлэх газрын эд хөрөнгийг хариуцан, дотоод үйлчилгээг гүйцэтгэх.
2.5.8.Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:
2.5.8.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслолын арга хэмжээг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах;
2.5.8.2.төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагаа болон нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийг ёслон тэмдэглэх, төрийн дээд шагнал олгох, цол хүртээх, эмгэнэл, гашуудал илэрхийлэх арга хэмжээг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах.
2.5.9.Үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд: (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2.5.9.1.Засгийн газрын бодлого, Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах;
2.5.9.2.Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд шинжилгээ хийх, Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргыг мэдээллээр хангах;
2.5.9.3.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон бусад арга хэмжээнд Ерөнхий сайдын хэлэх үгийн төслийг бэлтгэх.
2.5.10.Үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд: (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
2.5.10.1.Хэрэг эрхлэх газрын мэдээллийн систем, түүний тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын цахим хуудас хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.10.2.тушаал, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлт, албан хэрэг хөтлөлт, албан бичиг солилцоо, өргөдөл, гомдлын цахим системийг боловсруулах, нэвтрүүлэх;
2.5.10.3.Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын дотоод мэдээллийн систем, цахим хуудас болон компьютерын дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах;
2.5.10.4.Засгийн газрын хуралдааны танхимын сүлжээ, техник тоног төхөөрөмж, программ хангамжийн бэлэн байдлыг хангах, хөгжүүлэх.
2.5.11.Үйл ажиллагааны стратегийн 11 дүгээр зорилтын хүрээнд: (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
2.5.11.1.Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
2.5.11.2.Ерөнхий сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах;
2.5.11.3.Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх;
2.5.11.4.Засгийн газрын бодлого, Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах;
2.5.11.5.Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд шинжилгээ хийх, Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргыг мэдээллээр хангах;
2.5.11.6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон бусад арга хэмжээнд Ерөнхий сайдын хэлэх үгийн төслийг бэлтгэх;
2.5.11.7.Засгийн газрын бодлого, шийдвэрийг олон нийтэд тоймлон хүргэх нэвтрүүлэг, контент боловсруулах;
2.5.11.8.Засгийн газрын бодлого, шийдвэрийг цахим орчинд тогтмол, шуурхай мэдээлэх, цахим хуудасны байнгын ажиллагааг хангах;
2.5.11.9.“Иргэд, олон нийттэй харилцах 11-11” төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлын хэрэгжилт, үр дүнг хууль тогтоомжийн дагуу нэгтгэн дүгнэх, тайлагнах;
2.5.11.10. Иргэн, хуулийн этгээдээс Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайд, Хэрэг эрхлэх газрын даргад хандсан хүсэлт, шаардлага, гомдлыг хүлээн авах, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, үр дүнг тайлагнах;
2.5.11.11.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг гадаадад сурталчлан таниулах, мэдээ контент боловсруулах. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 275 дугаар тогтоолоор нэмсэн)
2.5.12.Үйл ажиллагааны стратегийн 12 дугаар зорилтын хүрээнд:
2.5.12.1.Шадар сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэх, түүний эрхлэх асуудлын хүрээний агентлагийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад чиглэсэн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
2.5.12.2.Шадар сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах.
2.6.Үйл ажиллагааны зорилт:
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.
2.7.Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загвар
Гурав.Хэрэг эрхлэх газрын бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион
байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1.Хэрэг эрхлэх газрын бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:
3.1.1.Хэрэг эрхлэх газрын стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх (тухайн газрын үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2.эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал газрын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4.бүтцийн хувьд энгийн байх (газрын тэргүүн дэд даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.1.6.улс төрөөс ангид байх (Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх);
3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагаатай байх (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар:
Дээр дурдсан зарчим болон Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус газрын үйл ажиллагааны бүтэц дор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна.
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны ерөнхий загвар:
(Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор энэ загварын ''Удирдлагад зөвлөх нэгжүүд'' гэснийг ''Удирдлагад зөвлөх болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах нэгжүүд'' гэж өөрчилж, ''Хэвлэл мэдээлэлтэй харилцах нэгж'', ''Бодлого төлөвлөлтийн нэгж'' хүснэгтийг хассан)
3.3.Зохион байгуулалтын бүтэц:
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.3.1.салбарын удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Засгийн газрын бодлогын хувилбар, шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх болон яам, агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, эдгээр асуудлаар цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд гадаад харилцаа, санхүү, төсөв, банк, эдийн засаг, хөгжил, байгаль орчин, аялал жуулчлал, батлан хамгаалах, гамшгаас хамгаалах, жендэр, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, барилга, хот байгуулалт, боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийтийн биеийн тамир, спорт, зам, тээврийн хөгжил, уул уурхай, хүнд үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, цахим хөгжил, харилцаа холбоо, эрчим хүч, цөмийн энерги, төрийн өмч, төрийн худалдан авах ажиллагаа, мэргэжлийн хяналт, стандарт, хэмжил зүй, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаарх бодлого төлөвлөлт, удирдлага зохицуулалтыг хангах, стратегийн ач холбогдолтой төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтрагч талуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах , бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны үйл ажиллагааг удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, яам, агентлагийн үйл ажиллагааны уялдааг хангахад шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Ерөнхий сайдын болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яамд, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.
3.3.2.хууль, эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомжийн болон Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, танхимын хуралдаанаас гарах шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, агуулгыг найруулах, эдгээр асуудлаар удирдлагыг зөвлөгөө, арга зүй, мэдээлэл, лавлагаагаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хянан зөвшөөрөл өгөх, Хэрэг эрхлэх газрын саналыг боловсруулах болон Засгийн газрын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого төлөвлөлт, удирдлага зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн төсөл, Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө болон бусад дэмжлэг үзүүлэх, удирдлагын шийдвэрийн дагуу Засгийн газар, Хэрэг эрхлэх газрыг шүүх, прокурорт төлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал бүрд Хэрэг эрхлэх газрын санал бэлтгэх, хууль тогтоомжийн төслийг найруулах, Засгийн газрын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, төслийг хянаж найруулах, Улсын Их Хурлын Тамгын газартай харилцах, энэ чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд Засгийн газрын шийдвэр, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, бусад яам, нутгийн захиргааны байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.
3.3.3.бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг: (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд үндэсний, салбарын, салбар хоорондын түвшний урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, хөгжлийн бодлогын баримт бичгийн харилцан уялдааг хангах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлыг нэгтгэн удирдаж, Улсын Их Хурал, Засгийн газраар батлуулах, хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, боловсруулах ажлыг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын бодлогын харилцан уялдааг хангах, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны үйл ажиллагааг удирдлагаар ханган зохион байгуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүй, эдийн засгийн бодлогын хувилбарыг төлөвлөх, боловсруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь улсын урт хугацааны бодлогыг төлөвлөж, хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог хангаж, хэрэгжилтийн үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр яам, агентлагийн үйл ажиллагааны уялдааг хангахад шаардлагатай мэдээллээр хангах, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Ерөнхий сайд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, нутгийн захиргааны байгууллага байна.
3.3.4.орон нутгийн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд Ерөнхий сайд, Танхим, бүх шатны Хурал, Засаг даргыг орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн удирдлагын чиглэлээр мэргэжлийн, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр шуурхай хангах, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны үр нөлөөтэй, хэвийн жигд ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн засаг захиргааны байгууллагын зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгоход чиглэсэн хууль тогтоомж, бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар хангаж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргад орон нутгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах, шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагууд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга, түүний Тамгын газар, яамд байна.
3.3.5.захиргаа, хүний нөөцийн удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд Засгийн газрын хуралдааныг зохион байгуулах, шийдвэрийг албажуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Засгийн газрын хуралдааныг зохион байгуулах, техникийн бэлтгэлийг хангах, хуралдааны явцыг баримтжуулах, Засгийн газрын шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг албажуулах, байгууллага, холбогдох албан тушаалтанд хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх, Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулах, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, Засгийн газраас томилох албан тушаалд нэр дэвшигч хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянах, холбогдох албан тушаалтныг мэдээлэл, лавлагаагаар хангах, томилох, чөлөөлөх асуудлыг хариуцан шийдвэрлүүлэх, төрийн албан хаагчийг сургах, давтан сургах асуудлыг нэгдсэн удирдлагаар хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төрийн дээд шагналд тодорхойлох асуудлыг хариуцан зохион байгуулах, байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөл, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн баталгааг хангах, шагнал, урамшуулал, сургалт, мэдээллийг хариуцах, яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, санал, зөвлөмж боловсруулах, төрийн албаны хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх, хөгжүүлэх асуудлыг хариуцах, Хэрэг эрхлэх газрын ижил төрлийн болон холбогдох бусад байгууллагатай харилцах, уулзалт зохион байгуулах, арга хэмжээг баримтжуулах, Засгийн газар, Хэрэг эрхлэх газарт төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, хяналт тавих, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхлэн явуулах, архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн талаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, иргэн, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал, хүсэлтийг бүртгэх, мэдээлэл, лавлагаагаар хангах, төрийн байгууллага, албан тушаалтанд тамга хийлгэх, хэрэглэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаа болон Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын тамга, тэмдэг түших үйл ажиллагааг холбогдох заавар, журмын дагуу зохион байгуулах, Засгийн газрын шуурхай зохицуулалт, мэдээлэл, үйлчилгээг хариуцах, Хэрэг эрхлэх газрын удирдлагад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг хангахад чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд хуралдааны зохион байгуулалтыг хангах, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, сургалт, шагнал, урамшууллын асуудлыг хариуцан зохион байгуулах, төрийн албаны хүний нөөцийн сан бүрдүүлэх, хамтын ажиллагааг хариуцах, Засгийн газар, Хэрэг эрхлэх газарт төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, хяналт тавих, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхлэх, нийтлэг үйлчилгээ, захиргааны дотоод ажлын чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Шадар сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, ажиллагсад байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох бусад байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Удирдлагын академи, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар байна.
3.3.6.хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийн явцын мэдээллээр Ерөнхий сайд, танхимыг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн Хэрэг эрхлэх газарт холбогдох заалтыг хяналтад авч, хэрэгжилтийг тайлагнах, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төслийн үр ашгийг дээшлүүлэх талаар зөвлөмж өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг эрхлэн зохион байгуулах, дүгнэлт, зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, энэ чиглэлээр дүгнэлт, зөвлөмж гаргах, мэргэжил, арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх, үр дүнг нэгтгэх, яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн үнэлж дүгнэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх, "Иргэд, олон нийттэй харилцах-1111" төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлын хэрэгжилт, үр дүнг хууль тогтоомжийн дагуу нэгтгэн дүгнэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ. (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтооолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд хяналт тавих, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, нэгтгэн дүгнэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний төсвийн зарцуулалтад санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийх, шаардлагатай мэдээллээр хангах, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ. Энэ нэгж нь үйл ажиллагааны үр дүн, иргэдийн санал, хүсэлтийг нэгтгэн шинжилж, Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүдэд заавал танилцуулах үүрэгтэй.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Сангийн яам, бусад яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгжүүд байна.
3.3.7.санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нар болон шууд захирагчид төсвийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалт, дотоод үйлчилгээг хариуцах, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнах, хөндлөнгийн аудит хийлгэх, худалдан авах ажиллагаа, шилэн данс хөтлөх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг үзүүлэх, Хэрэг эрхлэх газрын эд хөрөнгийг хариуцан, дотоод үйлчилгээг гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргад төсвийн үр ашигтай, ил тод, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Ерөнхий сайд, Шадар сайд, Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт болон аж ахуйн тооцоот байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар байна.
3.3.8.төрийн ёслолын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслол болон төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг эрхлэн явуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслолын арга хэмжээ, төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яам, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, төрийн ёслолын үйл ажиллагаатай холбоотой байгууллага, аж ахуйн нэгж байна.
3.3.9.хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг: (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Засгийн газрын бодлого, Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гадаад, дотоодод болж байгаа томоохон үйл явдал, арга хэмжээ, Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд дүн шинжилгээ хийх, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг мэдээллээр хангах, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, Ерөнхий сайдын хэлэх үгийн төслийг бэлтгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь иргэн, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь хэвлэл мэдээллийн байгууллага, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайд нарын хэвлэлийн төлөөлөгчид байна.
3.3.10.мэдээллийн технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг: (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд Хэрэг эрхлэх газрын мэдээллийн систем, түүний тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын цахим хуудас хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, тушаал, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлт, албан хэрэг хөтлөлт, албан бичиг солилцоо, өргөдөл, гомдлын цахим системийг нэвтрүүлэх, Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын дотоод мэдээллийн систем, цахим хуудас болон компьютерын дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах, Засгийн газрын хуралдааны танхимын сүлжээ, техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн бэлэн байдлыг хангах, хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргад Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, төрийн мэдээллийн систем, цахим хуудас, дотоод мэдээллийн системийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэн байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яам, агентлагийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар байна.
3.3.11.Ерөнхий сайдад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг: (Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн 11 дүгээр зорилтын хүрээнд Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөх, шаардагдах үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, Ерөнхий сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих, уялдааг хангах, зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах нэгж нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Засгийн газрын бодлого, Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гадаад, дотоодод болж байгаа томоохон үйл явдал, арга хэмжээ, Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд дүн шинжилгээ хийх, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг мэдээллээр хангах, “Иргэд, олон нийттэй харилцах 11-11” төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлын хэрэгжилт, үр дүнг хууль тогтоомжийн дагуу нэгтгэн дүгнэх, тайлагнах, хэвлэл мэдээлэлтэй харилцах, иргэн, хуулийн этгээдээс Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайд, Хэрэг эрхлэх газрын даргад хандсан хүсэлт, шаардлага, гомдлыг хүлээн авах, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, үр дүнг тайлагнах, Ерөнхий сайдын хэлэх үгийн төслийг бэлтгэх, Засгийн газрын бодлого, шийдвэрийг гадаад, дотоодод сурталчлах, олон нийтэд тоймлон хүргэх нэвтрүүлэг, контент боловсруулах, Засгийн газрын бодлого, шийдвэрийг цахим орчинд тогтмол, шуурхай мэдээлэх, цахим хуудсны байнгын ажиллагааг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. (Засгийн газрын 2022 оны 275 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлага, Эдийн засгийн бодлогын зөвлөл, холбогдох байгууллага, түүний удирдлага болон хэвлэл мэдээллийн байгууллага, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайд нарын хэвлэлийн төлөөлөгчид байна.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд болон иргэн, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна.
---о0о---
Текст томруулах
A
A
A