A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" гэснийг "Зөвшөөрлийн тухай" гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1-д заасан" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасан" гэж, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн "Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд" гэснийг "Зөвшөөрлийн баримт бичигт" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн, 9 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 9.1 дэх хэсгийн, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын, 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.4 дэх заалтын "тусгай" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР