A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"21.2.Боловсролын сургалтын байгууллага шинэ мэргэжлээр сургалт явуулах, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх зөвшөөрөл авахдаа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасан баримт бичгээс гадна энэ хуулийн 21.1.3-21.1.7-д заасан баримт бичиг, сургалт явуулах үндэслэл, тооцоог сургалтын үйл ажиллагаа эхлэхээс таваас доошгүй сарын өмнө зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ."

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухайхуулийн 15.7.1,15.7.2,15.7.4, 15.7.8, 15.7.9, 16.2.4,16.3.3-т заасны дагуу" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасны дагуу" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т" гэж, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1-д заасан" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан" гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д зааснаас" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д зааснаас" гэж, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" гэснийг "Зөвшөөрлийн тухай" гэж, 20, 21, 22 дугаар зүйлийн гарчгийн, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн "Тусгай зөвшөөрөл" гэснийг "Зөвшөөрөл" гэж, 23 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 23.2 дахь хэсгийн "Тусгай зөвшөөрлийн" гэснийг "Зөвшөөрлийн" гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн, 24 дүгээр зүйлийн гарчгийн "Тусгай зөвшөөрлийг" гэснийг "Зөвшөөрлийг" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн, мөн зүйлийн 22.2.1, 22.2.2, 22.2.3, 22.2.4, 22.2.6 дахь заалтын, 22.4 дэх хэсгийн, 23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсгийн, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3 дахь заалтын, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтын, 281 дүгээр зүйлийн 281.1.2 дахь заалтын, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтын, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн "тусгай" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР