A

A

A

Бүлэг: 1979

увс АЙМГИЙН бөхмөрөн СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 07/08

Байшинт

Бэлчээр ашиглах журам батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.23, 27 дугаар зүйлийн 27.5.11, 35 дугаар зүйлийн 35.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.6, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Cумын "Бэлчээр ашиглах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тогтоолын хэрэгжилтийг хангаж, журмыг дагаж мөрдөх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Сүхтулга)-д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Д.Лхамхүү)-д үүрэг болгосугай.

ДАРГА Л.ГАНТӨМӨР