A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 08/06

Эрдэнэ сум

СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдагын тухай" хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14, "Газрын тухай" хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1."Эрдэнэ сумын бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (И.Батсүрэн) болон багийн Засаг дарга нарт үүрэг болгож, Багийн Иргэдийн Нийтийн Хурлуудад зөвлөсүгэй.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хурлын байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо (С.Энхтуяа)-д даалгасугай.

ДАРГА Э.ГАНБАЯР