- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсгийн, 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4-т зааснаас" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас" гэж, 70 дугаар зүйлийн 70.6 дахь хэсгийн, 138 дугаар зүйлийн 138.4 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" гэснийг "Зөвшөөрлийн тухай" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Гаалийн тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146.1.5 дахь заалтыг, 153 дугаар зүйлийн 153.1.5 дахь заалтыг, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
