A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"14.2.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь энэ хуулийн 14.1-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно."

2 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1, 11.1.2-т зааснаас" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас" гэж, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд" гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1-14.1.5-д зааснаас" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР