A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.11.7-д заасан" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 12.6, 12.7, 12.8, 12.9-д заасан" гэж, мөн зүйлийн 9.2 дахь хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.5-д заасан" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасан" гэж, мөн зүйлийн 9.8, 9.9, 9.10 дахь хэсгийн "лиценз" гэснийг "зөвшөөрөл" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР