A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нөхөрлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "Тусгай зөвшөөрөл" гэснийг "Зөвшөөрөл" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Нөхөрлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "тусгай" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР