A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2, 15.3, 15.4, 15.10.5, 15.10.6 болон 15.10.13-т заасан чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 6 дахь хэсэг, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.6, 8.14, 8.15 дахь заалт, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиглэлээр зөвшөөрөлтэй" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР