A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" гэснийг "Зөвшөөрлийн тухай" гэж, 22 дугаар зүйлийн гарчгийн, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн, 24 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 24.4 дэх хэсгийн, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсгийн, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн "Тусгай зөвшөөрөл" гэснийг "Зөвшөөрөл" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтын "тусгай зөвшөөрөл," гэснийг, мөн зүйлийн 6.1.3, 6.1.4, 6.1.5, 6.1.6, 6.1.8, 6.1.9, 6.1.10 дахь хэсгийн, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтын, Тавдугаар бүлгийн гарчгийн, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3, 22.4, 22.5 дахь хэсгийн, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.6, 25.1.8 дахь заалтын, 25.2 дахь хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2 дахь заалтын, 26.2, 26.3 дахь хэсгийн, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн "тусгай" гэснийг тус тус хассугай.             

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР