- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 09/06
Сайншанд сум
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай" 07/05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1 болон 2 дугаарт тусгагдсан хэмжих нэгжийн "Иргэн" гэснийг "Өрх" болгож, хураамжийн хэмжээг "3000" төгрөгөөр тус тус тогтоож, өөрчлөлт оруулсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн шинэчлэгдэн батлагдсан тарифын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад дагаж мөрдүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Ч.Түвшинтөр)-д үүрэг болгосугай.
3.Тус тогтоолын өөрчлөлтийг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга (Ч.Түвшинтөр)-д даалгасугай.
ДАРГА А.ЭНХЗАЯА
Текст томруулах
A
A
A
