A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 263

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67.2, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолын 1.2 дахь дэд заалтын "(хоёроос илүүгүй)" гэснийг хассугай.

2. "Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2021 оны 360 дугаар тогтоолын 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"1. Нийслэлийн захиргааны удирдлагын бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

1.1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч;

1.2. Нийслэлийн Засаг даргын орлогч (хоёроос илүүгүй);

1.3. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга;

1.4. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ