A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 07/29

Замын-Үүд сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "...Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно" гэж заасан тул Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Сумын газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" 10/12 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжилж, хүчингүй болсон тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах ажлыг зохион байгуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга (А.Анхтуяа)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Нутгийн удирдлагын хөгжлийн хороо"-ны дарга (О.Үүрцайх), сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга (А.Анхтуяа) нарт даалгасугай.

ДАРГА Н.АЛДАРБАЯР