A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС ТӨВ АЙМГИЙН БОРНУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН IX-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 09

Борнуур

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 20–ны өдрийн 1/3598 дугаар албан тоот, Хурлын Байгаль орчин, газар, хөдөөгийн хөгжлийн хорооны дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 30–ны өдрийн зургадугаар хуралдааны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн боловч Монгол Улсын "Газрын төлбөрийн тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалтад "сум, дүүргийн" гэснийг "аймаг, нийслэлийн" гэж 2021 оны 07 дугаар сарын 07–ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01–ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан тул 2021 оны 07 дугаар сарын 30–ны өдрийн зургадугаар хуралдааны 13 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Ц.НАРАНГЭРЭЛ