- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГУРВАНСАЙХАН СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГУРВАНСАЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 49
Суугаант
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газрын төлбөрийн бүс болон төлбөрийн хэмжээ тогтоох тухай" 24 дүгээр тогтоол, 2019 оны "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 45 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт хүргүүлэхийг Засаг дарга (Э.Адъяабаатар)-т даалгасугай.
ДАРГА Д.БАТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
