- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төмөр замын тээврийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.5 дахь заалтын "зөвшөөрөл, гэрчилгээг" гэснийг "зөвшөөрлийг" гэж, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
