A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" гэснийг "Зөвшөөрлийн тухай" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн, 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсгийн, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т" гэж, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.5, 15.10.6, 15.10.18, 15.10.20, 15.15.1, 15.18.5, 15.18.6-д" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.6-д, 8 дахь хэсгийн 8.7, 8.14, 8.15, 8.16, 8.19-д" гэж, мөн зүйлийн 16.1.2 дахь заалтын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.15.4-т" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т" гэж, 16.1.3 дахь заалтын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14.6-д" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.5-д" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.6, 11.1.7 дахь заалт болон" гэснийг хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР