- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"24.2.Энэ хуулийн 24.1.1-24.1.14-т заасан үйл ажиллагааг Хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ."
2 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийн "24.1.13, 24.1.18-д" гэснийг "24.1.13-т" гэж, мөн зүйлийн 24.6, 24.7 дахь хэсгийн "24.1.14, 24.1.18-д" гэснийг "24.1.14-т" гэж, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" гэснийг "Зөвшөөрлийн тухай" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.18 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
