A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 10/01

Чойбалсан

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ИТГЭЛЦҮҮРИЙН ХУВЬ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дүгээр зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. "Дорнод аймгийн Хэрлэн сумын газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь, хэмжээ"-г нэгдүгээр, "Дорнод аймгийн Хэрлэн сумаас бусад сумдын газрын төлбөрийн хувь, хэмжээ"-г хоёрдугаар, "Хэрлэн сумын газрын үнэлгээний бүсийн зураглал"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Газрын төлбөрийн бүсчлэл, итгэлцүүрийн хувь, төлбөрийн хэмжээг мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга (М.Бадамсүрэн)-д үүрэг болгосугай.

3. Тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Энхээ)-д даалгасугай.

4. Энэхүү тогтоол гарсантай холбоотойгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн "Газрын төлбөриийн бүсийн хил зааг, итгэлцүүрийн хувь, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 9/07 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА М.ЭНХТӨР