- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №21/

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 6/5
Даланзадгад сум
ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.1.7, 35.1.8, 35.1.9, 35.1.10, 35.1.11, 35.1.12, 35.1.13, 35.1.15, 35.1.16, 35.1.17, 35.1.22 дахь заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Байгалийн нөөц баялгийг ашиглах зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах, гэрчилгээ болон гарал үүслийн тодорхойлолт олгох тэмдэгтийн хураамжийг хавсралтаар баталсугай.
2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Р.Сэддорж)-д үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга (Л.Батчулуун)-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Б.БАДРАА
Текст томруулах
A
A
A
