- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" гэснийг "Зөвшөөрлийн тухай" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
