- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Гомдлын шаардлагын зөвлөл)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 266
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд ажиллах нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх "Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Д.Зоригт)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 363
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 42.12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад, тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 266 дугаар тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A