- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсгийн 8.7.11 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"8.7.11.чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх, тамхи худалдах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгох.
2 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" гэснийг "Зөвшөөрлийн тухай" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтын ", лиценз" гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
