A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.3-т" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т" гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР