- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1-д зааснаас" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас" гэж, мөн зүйлийн 19.17 дахь хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.3-т зааснаас" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд зааснаас" гэж, мөн зүйлийн 19.20 дахь хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас" гэж, мөн зүйлийн 19.21 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан" гэж, мөн зүйлийн 19.25 дахь хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.3-т зааснаас" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаас" гэж, мөн зүйлийн 19.27 дахь хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
