- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр, УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мэдээлэх үүрэгтэй этгээдээс эрх бүхий хууль сахиулах болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад мэдээлэл өгөх журам/

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар А-185/А/176
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Мэдээлэх үүрэгтэй этгээдээс эрх бүхий хууль сахиулах болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад мэдээлэл өгөх журам"-ыг нэгдүгээр, "Банкнаас дансны хуулга авах загвар"-ыг хоёрдугаар, "Банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдээс гүйлгээний тухай мэдээлэл авах загвар"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-т заасан мэдээлэх үүрэгтэй этгээдэд үүрэг болгосугай.
3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монголбанкны Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг)-д тус тус даалгасугай.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
