- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2022 оны 166 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 271
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 166 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Мон(3787/3788): "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл"-ийн "Хөвсгөл дэд" төслийн хүрээнд хэрэгжих 37.9 км хатуу хучилттай авто зам, 7 байршлын зогсоолын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол"-ын 6 дахь заалтын дараа хавсралтад дурдсан агуулгатай 7-10 дахь заалтыг нэмсүгэй.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН
Текст томруулах
A
A
A
