A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал, Сайдын тушаал
  • ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх журам/, /ЗХХАЭ-ийн 2022 оны 20 дугаарт нийтлэгдсэн/
Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/135 / А/200

Улаанбаатар хот

ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх журмыг 1 дүгээр, Технологийн түвшний үнэлгээний хэмжээг тогтоох аргачлалыг 2 дугаар, Технологийн түвшний үнэлгээ хийхэд шаардлагатай бичиг баримтын бүрдлийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг эрхлэх асуудлын хүрээнд зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус даалгасугай.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД З.МЭНДСАЙХАН